Posts

Why do we live this world??

Mmmm. No body can tell the perfect answer i guess :)))) We come this world to live it. So we should taste experience to the utmost, to reach out eagerly and without fear for newer and richer experience!!!!!

gogo shuleg

Хvн болж тєрсний учир чи Хvн бvхнийг хvндэлж яв. Хvнээс хvчтэй амьтан энэ ертєнцєд vгvйн учир Хvнээс чи айж болгоомжилж яв. Буруу биш зєв сэтгэлтэй явбал Бурхан биш хvн чамайг аварна. Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь Буг биш хvн чамайг ална. Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм. Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно. Алив бvхэн ганцхан єдрєєр дуусдаггvй Аавын хvvтэй ганцхан уулзаад єнгєрдєггvй Амьдралын олон давааны чухам ямархан оройд Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх Зурвасхан тохиолыг vvрд vл мартан Зуун жилийн хойно ч гаргаж ирж болно Аар саархан юманд vл хайхран Аягvй нэгэн ул мєр хvний сэтгэлд vлдээвэл Он жилийн уртад тэр чиний эсрэг Ой хєвч болтлоо ургасаар явна Ярвагар явахдаа хэрхсэнээ чи мартан Ядрах нэгэн єдрєє тэр ойд орно Гарах газаргvй хорт ширэнгэнд мухард...

Tenger shig bai

Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан... Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай! Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!..